Онцгой байдлын ерөнхий газрын даргын "Болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх удирдамж"-ын хүрээнд, нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө гарган хэлтсийн даргаар батлуулж 2016 оны 05 дугаар сарын 21-нд тус хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнд удирдамж, төлөвлөгөөг танилцуулж дүүргийн хэмжээнд гал түймрийн дуудлага их гарсан 6, 22 хороодыг сонгон авч  05 дугаар сарын 21, 22-ны амралтын өдрүүдэд нэгдсэн арга хэмжээ, өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн арга хэмжээнд аж ахуй нэгж байгууллага, гэр хорооллын айл өрхүүд хог, өнжмөл өвсөө шатаах үүнээс үүдэн гал түймэр гарах магадлал өндөр байгаатай холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хүн ам ихээр цуглардаг худалдаа, үйлчилгээний төв автобусны эцэсийн зогсоолуудад очиж ухуулга сурталчилгаа хийж иргэдэд урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгсөн.