Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмайн нийгмлэгийн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2 дахь жилдээ Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Улаан загалмайн хороотой  хамтран Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, сургалт, сурталчилгаа үйл ажиллагаанд иргэдийг оролцуулан, тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хүмүүнлэгийн хүчийг нэгтгэх зорилгоор “ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО” сэдэвт өдөрлөгийн арга хэмжээг 2016 оны 05 дугаар сарын 26-29 ны өдрүүдэд Сүмбэр сумын Малх, Тэвш, Уулзвар нэртэй 4, 5, 6 дугаар багуудад  зохион байгуулж ажиллаа.

Тус өдөрлөлт Онцгой байдлын газраас 3 албан хаагч, аймгийн Улаан загалмайн хорооноос 2 ажилтан, 2 сайн дурын идэвхитэн, Боржигон чуулгын 2 уран бүтээлч, Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын 1 ажилтан, нийт 212 малчин иргэдийг хамрууллаа.

Өдөрлөгийн үеэр гамшгийн үед өөрийгөө болон бусдийг авран хамгаалах мэдлэг дадлага олгох, хөгжөөнт буухай, олс таталтын тэмцээнүүдийг явуулж, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ухуурга сурталчилгаа, гарын авлага, зөвлөмжийг тарааж, хээрийн түймэр гарч болзошгүй 5 дугаар багт нэмж 2 нөхөрлөл байгуулан Сүмбэр сумын Засаг даргын тамгын газраас 2 үлээгч аппаратыг хээрийн түймэр гарсан үед ашиглуулахаар хүлээлгэн өглөө.