Хүүхдийн бүтээлээр дамжуулан гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн үзэл санааг шийдвэр гаргах түвшинд хүргэж, хүүхдэд чиглэсэн гамшгийн эрсдлийг бууруулахад нөлөөлөх зорилгоор Өвөрхангай аймгийн ЕБС-иудын 6-15 насны хүүхдүүдийн дунд “Аюулгүй амьдрах ухаанд суралцья, хэвшүүлье, нөлөөлье” сэдэвт гар зураг, эссэ бичлэгийн уралдааныг 2016 оны 5 дугаар сарын 09-нөөс 25-ны өдрүүдэд зохион байгуулахаар удирдамжийг 19 сумын 35 сургуульд хүргүүлж, уралдааныг дүгнэлээ.

Уралдааны шүүгчээр аймгийн БСГ-ын мэргэжилтэн Г.Мөнх-Эрдэнэ, ОБГ-ын дарга Онцгой байдлын дэд хурандаа Д.Бэхбаяр, Онцгой байдлын газрын сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх, асуудал хариуцсан мэргэжилтэн Онцгой байдлын дэслэгч С.Пүрэвсүрэн, ДЗОУБ-ын ӨВОНХХ-ийн зохицуулагч Н.Мягмар, ХГБХХ-ийн Хүүхдийн хөгжил, оролцооны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Цэвээндулам, ХГБХХ-ийн “Этюд” зургийн дугуйлангийн багш Д.Даваамаа нар ажиллав.

Гар зургийн уралдаан 2 насны ангиллаар 17 хүүхэд бүтээлээ ирүүлснээс:

Сургуулийн бага анги /6-10 нас/

1 дүгээр байр – Г.Билгүүн /Мэргэд сургуулийн 3а ангийн сурагч

2 дугаар байр – Г.Барсболд /Мэргэд сургуулийн 5б ангийн сурагч

3 дугаар байр – Б.Ууганжаргал /Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн 1б ангийн сурагч/

Тусгай байр – Батэрдэнэ  / ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 4а ангийн сурагч

Сургуулийн дунд анги /11-15 нас/

1 дүгээр байр – Э. Насанжаргал /Мэргэд сургуулийн 7б анги

2 дугаар байр – Б. Хонгорзул /Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн 9в ангийн сурагч  

3 дугаар байр –Б. Нэгсэлмаа Богд сумын 5б анги

Тусгай байрын шагнал – Г. Оюунзул /Мэргэд сургуулийн 7б анги

Эссэ бичлэгийн уралдаан хоёр насны ангилалд 17 эссэ ирүүлснээс

11-15 нас /Дунд анги/

1-р байр Б.Хонгорзул /Арвайхэр сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн 9в анги ангийн сурагч/

2-р байр М.Бодьгэрэл /Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн 9в ангийн сурагч/

16-18 нас /Ахлах анги/

1-р байр – У.Оюунзаяа /Мэргэд сусргуулийн 10а ангийн сурагч/

2-р байр – Б.Золбаяр /Мэргэд сургуулийн 9а ангийн сурагч/нар тус тус шагналт байранд шалгарч, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнагдлаа. Гар зураг, эссэ бичлэгийн уралдаанд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн сурагчдын бүтээл, эссэг 2 дугаар шатны уралдаанд оролцуулахаар хүргүүллээ.