Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 80 дугаар тогтоолоор Хөвсгөл Аймгийн Тариалан суманд Гал унтраах аврах 46-р анги байгуулахаар шийдвэрлэсэн билээ. 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Тариалан суманд үүрэг гүйцэтгэх анхны ангийн бие бүрэлдэхүүн Мөрөн хотоос хөдөллөө.Онцгой байдлын дэслэгч П.Энх-Отгон захирагчтай шинэ ангийн хамт олныг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга Онцгой байдлын хурандаа Г.Нэргүй тэргүүтэй газрын офицерууд үдэн гаргаж алд цэнхэр хадаг, цагаан сүүний хамт ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргалыг хүсэн ерөөлөө.