Онцгой байдлын ерөнхий газар, БСШУЯ-ны Сургуулийн өмнөх бага боловсролын хэлтэс, Хүүхдийн төлөө үндэсний газар, Дэлхийн зөн Монгол ОУБ-тай хамтран зохион байгуулж буй “Аюулгүй амьдрах ухаанд” Суралцъя, хэвшүүлье, нөлөөлье сэдэвт хүүхдийн гар зураг, эссэ бичлэгийн уралдааны удирдамжийн дагуу  аймгийн төвийн ерөнхий боловсролын 12 бүрэн дунд сургуулиудын сурагчдын дунд эссэ бичлэг, болон гар зургийн уралдаан зохион байгуулан явууллаа.

 Өлгий сумын төвийн ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиудын дунд Гар зургийн уралдааныг бага болон дунд ангийн сурагчдын дунд, Эссэ бичлэгийн уралдааныг дунд болон ахлах ангийн сурагчдын дунд зарлаж, сургууль бүрд тавигдах шаардлагуудыг хүргүүлснээр нийт 12 сургуулиас 46 сурагч эссэ бичлэгийн уралдаанд, 14 сурагч гар зургийн уралдаанд тус тус оролцож дүгнүүллээ. Уралдаанд амжилттай оролцож эхний 3 байранд шалгарсан сурагчдыг шагнаж урамшууллаа.