Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсээс дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гэгээн далай ХХК-ийн ТВ-5 телевизийн 2 дугаар давхарт гал түймэр гарсан сэдвээр Гал түймэр унтраах тактикийн сургуулийг амжилттай зохион байгууллаа.Сургалтаар нэрвэгдсэн хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх утаат орчноос аврах ажиллагаа явуулах зэрэг дадлага сургуулийг зохион байгуулсан ба тус сургуульд онцгой байдлын хэлтсээс 20 алба хаагч, TV-5 телевизээс 50 ажилтан хамрагдсан байна.