Онцгой байдлын газар, Хууль зүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Стандарчилал хэмжил зүйн хэлтэс хамтран “хэрэглэгчийн жил”-ийн зорилтыг ард иргэдэд сурталчилах ажлыг зохион байгууллаа.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын гал  түймэртэй тэмцэх автомашин, аврах багаж зэвсэглэмж, радио станц, тоног төхөөрөмжийг олон нийтэд сурталчлан үзүүлэх сургууль, галын аюулгүй байдлыг хангах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх  талаар зөвлөгөө өгч, галын аюулгүй байдлын тухай хууль, газар хөдлөлт, үер, мал амьтаны гоц халдварт өвчин, ахуйн осол, ой хээрийн түймэр, аянга цахилгаан гэсэн сэдвээр гарын авлага, боршур  1500 ширхэгийг бэлтгэн ард иргэдэд тарааж, сурталчиллаа.

Өдөрлөгийн үеэр  аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн галын аюулгүй байдлыг хангах талаар ном гарын авлага, материалаар үзэсгэлэн гаргаж, телевизээр гамшиг ослын талаар шторк, цуврал хичээл бэлтгэн ард иргэдэд сурталчилсан.  Галын аюулгүй байдлын тухай хууль,  айл өрхийн болзошгүй гамшиг ослын үед бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх, айл өрх бүр дагаж мөрдөх санамж зөвлөгөө өгч, үнс нурам хийх  сав  таглаатай байх, цахилгааны утаснуудыг аюулгүй болгох, гэр хоорондын зай 5 метрээс доошгүй байх зэрэг урьдчилан сэргийлэх талаар  ард иргэдэд, заавар зөвлөмж  өгч ажиллалаа.

Мэдээг түгээх: