Дүүргийн Засаг даргын   А/50 тоот “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн  ДЦС-3 ТӨХК-ийн хэмжээнд команд штабын сургуулийг зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд албадын бэлэн байдлын үзлэг,гамшгийн цагийн байдал үүссэн үед  штабын үйл ажиллагааны дадлага сургууль, газар хөдлөлтийн аюул, гал түймрийн  үед мэргэжлийн ангиудын харилцан ажиллагааг зохион байгуулах сэдвээр аврах, гал түймэр унтраах үзүүлэх сургууль, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх дадлагыг улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулж нийт 91 хүн 11 автомашин техник хэрэгсэл оролцсон байна.