Онцгой байдлын газрын салаа, бүлгүүдийн дунд улирал болгон явагдах шилжин явах "Цом"-ын төлөөх уралдаан тэмцээнийг албан хаагчдын дунд олс таталт, гар бөмбөгийн төрлөөр зохион байгуулан явуулж эхний 1,2 дугаар байранд шалгарсан баг тамирчдыг шагнаж урамшуулав. Тэмцээнд а/д Н.Досжан ахлагчтай Газрын баг тамирчид тэргүүлж, д/ч М.Альфараби ахлагчтай 3 дугаар салааны баг тамирчид удаах байранд шалгарч шагнууллаа.