Онцгой байдлын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус аймгийн Толбо суманд Гамшгаас хамгаалах  бэлэн байдлын үзлэг зохион байгуулан явуулж мэргэжлийн ангийн жигдрэлт, хувийн бэлтгэлийг шалгаж цаашид үүрэг гүйцэтгэх боломжийг хангуулан ажиллав. Үзлэгээр Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд 2 цагийн байдал өгч ажиллуулан, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргаж байгаа байдлыг үнэлж дүгнээд заавар зөвлөгөө өгч ажиллав. Мөн 4 цагийн танхимын сургалт явуулж, бэлэн байдлын үзлэгээ амжилттай зохион байгууллаа.