Аймгийн 19 сумын  төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгжүүдийн дунд Онцгой байдлын газрын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй багийн хоёр төрлөөр зохион байгууллаа. Тэмцээнд 41 багийн 328 тамирчин өрсөлдөж эрэгтэй баг тамирчдын Тэргүүн байранд Өгийнуур сумын баг, дэд байранд Лаборатор 1-р сургууль, гутгаар байранд ЗДТГ-ын баг, эмэгтэй баг тамирчдын Тэргүүн байранд Багшийн сургуулийн 2-р баг, дэд байранд мөн сургуулийн 1-р баг, гутгаар байранд 3-р сургуулийн баг тамирчид тус тус шалгарлаа.