Албан хаагчдын гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, багаар ажиллах чадвар, бие бялдар сэтгэл зүйн тэсвэр хатуужлыг хөгжүүлэх зорилгоор “Ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгууллаа. Тэмцээнд Гал унтраах аврах 51 дүгээр анги, Эрэн хайх аврах салбарын 4 багийн 44 тамирчин оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорьж ГУАА-ийн 3-р салаа, ЭХАС-ын 3-р бүлгийн хамтарсан  “Алтан соёмбо” баг тэргүүллээ.