Гамшгаас хамгаалах Олон Улсын өдрийг тохиолдуулан "Аюулгүй амьдрах мэдлэг" уриан дор Сүмбэр, Жаргалант, Батсүмбэр, Борнуур  зэрэг 4 сумдын ард иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж, мэдлэг олголоо. Мөн энэ үеэр сумын гамшгаас хамгаалах ерөнхий зориулалттай мэргэжлийн  ангийн бэлэн байдлыг шалгаж, дуут дохиогоор жагсаалаа. ЕБС-ийн "Газар хөдлөлтийн үеийн бэлэн байдлын төлөвлөгөө"-г турших, дадлага сургуулилт хийлгэлээ. Дээрх сургалтанд 4 сумын Мэргэжлийн ангийн 264 хүн, ЕБС-ийн 80 багш ажилчид нийт 344 хүн хамрагдсан байна.

Сургалтыг аймгийн Онцгой байдлын газар, Зуунмод сумын ЗДТГазар, Улаан Загалмай Хороо, Дэлхийн Зөн ТОНХХ хамтран зохион байгуулж, идэвхи санаачлагатай оролцсон Борнуур сумын ЗДТГазарт Дэлхийн Зөн ТОНХХ-ийн хамт олноос галын анхан шатны багаж хэрэгсэл болох галын хорыг гардууллаа.