Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд, Айраг сумын боловсролын байгууллагуудад "Гал түймэр, газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлье" нэгдсэн арга хэмжээг  2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгуулж байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд боловсролын байгууллагуудад газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх танхимын сургалт зохион байгуулж, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн аюулгүй зам гарцын хэвийн ажиллагааг хангуулж, бага насны хүүхдэд эмнэлгийн суурь тусламж үзүүлэх, аюулгүйн зам гарцаар гарах дадлага сургуулийг зохион байгуулж өнөөдрийн байдлаар Сайншанд сумын 12  цэцэрлэгийн 180 багш ажилчид, 1080 хүүхэд тус сургалтанд хамруулаад байна.