Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/43 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2016 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр зохион явуулахад дүүргийн Засаг даргын орлогч С.Баасандолгор, Нийслэлийн Онцгой Байдлын Газрын Хөдөө аж ахуй байгаль экологийн асуудал хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч О.Билэгсайхан, Худалдаа үйлчилгээний хэлтсийн хөдөө аж ахуй, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Л.Саруултуяа, мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч Л.Нямхүү, “ТҮДА” ХХК-ний захирал Ж.Отгонням, “Ганган буга” ХХК-ний захирал Ч.Оюун, “Гүн тэрэм” ХХК-ний захирал Н.Энхбаатар, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид нийт 14 хүн оролцлоо.

 “Малын гоц халдварт цэцэг өвчин”, “Малын гоц халдварт шүлхий өвчин гарсан  үед ажиллах хүч хэрэгслийг яаралтай зохион байгуулах, ар талын хангалтын ажлыг зохион байгуулах, хөрөнгөний асуудлыг шийдвэрлэх асуудлаар бичиг баримт боловсруулан хүн бүрээс саналыг авч гарч болох хүндрэлийг шийдвэрлэн ажиллаа.