Гамшгаас хамгаалах тухай хуулийн 27, 28 дугаар зүйл, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16, 17 дугаар зүйл заалтыг сурталчлах, гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, гарч буй гал түймрийн тоо хохирлыг бууруулах, иргэд, оршин суугчдын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэгийг дээшлүүлэх, ил хог, хогийн суваг, өнжмөл өвс шатааснаар иргэдийн амь нас, эд хөрөнгөд учирч болзошгүй хор уршиг, хохирлыг бууруулах, зөрчлийг арилгах чиглэлээр Хан-Уул дүүргийн 3, 6, 11, 15 дугаар хороодын нийт 290 иргэнд  Онцгой байдлын хэлтсээс 51 албан хаагч 2016 оны 04-р сарын 26-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 29-ны өдрүүдэд өдөрлөг, ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгуулж ажиллаа.