Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Стандартчлал хэмжил зүйн хэлтэс, Онцгой байдлын газар, АХЭАХНийгэмлэг  хамтарч аймгийн ард иргэдэд "Ухаалаг хэрэглээ-соёлтой үйлчилгээ" уриан  дор "Хэрэглэгчийн хөгжил" нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр Өлгий сумын 1, 3, 4 дүгээр бүрэн дунд сургуулиудын дэргэдэх "Өсвөрийн аврагч" клубын сурагчдын дунд "Эрүүл мэндийн анхны тусламж" үзүүлэх сэдвээр тэмцээн зохион байгуулан явуулж түрүүлсэн багт Онцгой байдлын газрын даргын "Өргөмжлөл" дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа.