Өвөрхангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс Дулаан үйлдвэрлэгч, түгээгч аж ахуйн нэгжүүдийн захирал, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан, санхүүгийн ажилтнуудад  2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 3 цагийн сургалт зохион байгууллаа. Энэ сургалтанд дулаан үйлдвэрлэгч, түгээгч аж ахуйн нэгжүүдийн удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан, санхүүгийн ажилтан нийт 55 албан хаагч хамрагдлаа.

Уг сургалтаар Онцгой байдлын газрын ахмад Б.Батсайхан Галын аюулгүй байдал, Онцгой байдлын дэслэгч Г.Ганбаатар эмнэлгийн анхны тусламж, Онцгой байдлын дэслэгч С.Пүрэвсүрэн гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж ашиглах заавар стандарт сэдвээр тус тус хичээл зааж Онцгой байдлын а/д С.Уранбаатар гал унтраах болон эмнэлгийн анхан шатны тусламжийн дадлага сургууль хийлгэсэн.

Сургалтыг орон нутгийн Арвайхээр чөлөөт суваг телевизээр нэвтрүүлж сурталчиллаа.