Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сумдын болон агентлагуудын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан, албан хаагч нарт 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 4 цагийн сургалт зохион байгууллаа. Энэ сургалтанд албан хэрэг хөтлөлт хариуцсан 65 албан хаагч хамрагдлаа.

Уг сургалтаар Онцгой байдлын газрын дэд хурандаа Ц.Болдбаатар гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах, газар хөдлөлтийн бэлтгэл бэлэн байдал, Онцгой байдлын дэслэгч Г.Ганбаатар эмнэлгийн анхны тусламж, Онцгой байдлын дэслэгч С.Пүрэвсүрэн архивын байгууллагад дагаж мөрдөх галын аюулгүйн дүрэм, гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж ашиглах заавар стандарт сэдвээр тус тус хичээл зааж гал унтраах болон эмнэлгийн анхан шатны тусламжийн дадлага сургууль хийлгэсэн.

Сургалтыг орон нутгийн СОЁМБО чөлөөт суваг телевизээр нэвтрүүлж сурталчиллаа.

Мэдээг түгээх: