Онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд хүүхдийн оролцоог хангах, тэдэнд аюулгүй амьдрах мэдлэг олгох, болзошгүй ослын үед өөртөө болон бусдад эмнэлгийн тусламж үзүүлэх дадал чадвар эзэмшүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Өсвөрийн аврагч-2016” тэмцээнийг 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Онцгой байдлын газрын сургалтын талбайд зохион байгууллаа. Уг тэмцээнд Жаргалант сумын Алтангадас одонт лаборатори ахлах сургуулийн “Аянга” баг, 12 жилийн II ахлах сургуулийн “ELITE” баг, 12 жилийн III ахлах сургуулийн баг, Цаст-Алтай цогцолбор сургуулийн баг, 12 жилийн VI ахлах сургуулийн баг, 12 жилийн VII ахлах сургуулийн баг, Манхан сумын 12 жилийн ахлах сургуулийн баг, нийт 7 сургуулийн баг оролцлоо.

“Өсвөрийн аврагч-2016” тэмцээнд Жаргалант сумын Алтангадас одонт лаборатори ахлах I сургуулийн “Аянга” баг 97 оноогоор тэргүүн байранд шалгарч 5000 долларийн өртөг бүхий “Өсвөрийн аврагч клубын кабинет байгуулах” эрх, дурсамж, үнэ бүхий зүйлээр, ДЗОУБ-ын Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн газрын зорилтот Манхан сумын 12 жилийн сургууль 88 оноогоор дэд байранд, Жаргалант сумын 12 жилийн VI, VII сургуулиуд 87 оноогоор гутгаар байранд тус тус шалгарч дурсамж, үнэ бүхий зүйл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

 “Өсвөрийн аврагч-2016” тэмцээний ивээн тэтгэгч байгууллагаар ДЗОУБ-ын Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн газар, ХААН БАНК-ны Ховд тооцооны салбар оролцлоо.

Өсвөрийн аврагч тэмцээний үеэр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад ашиглагдаж байгаа техник хэрэгсэл, гал унтраах болон аврах ажиллагааны багаж зэвсэглэмжийг дэлгэн байршуулж, байгууллагын үйл ажиллагааг сурталчилж ажиллалаа.