Өвөрхангай аймгийн онцгой байдлын газрын хэмжээнд аврах гал түймэр  унтраах аврах 12,45 дугаар ангиудын дунд Шилдэг салаа-2016 тэмцээнийг 2016 оны 04 дүгээр сарын 14-20 ны хооронд үе шаттайгаар  зохион байгууллаа. Уг тэмцээн нь Онцгой байдлын албан хаагчдын мэргэжлийн болон хууль эрх зүйн мэдлэг, гамшгийн голомтонд үүрэг гүйцэтгэх  чадвар, нэгжийн бие даан үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх, гамшгийн аюулаас  нэрвэгсдийг аврах, эрэн хайх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг дадлага олгох зорилоготойгоор зохион байгуулсан.  Шилдэг салаа 2016 тэмцээнд нийт 9 багийн 64 албан хаагч  оролцсон.  Алба хаагчдын  мэргэжлийн болон хууль эрх зүйн мэдлэг, ур чадвараараа амжилттай оролцож нэгдүгээр байранд гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн Онцгой байдлын д/ч Г. Ганбаатар даргатай Эрэн хайх аврах бүлэг  шалгарч баг хамт олноороо  монгол орны үзэгсэлэнт сайхан нутаг Хөвсгөл далай аялах эрхийн бичгээр шагнагдалаа. Удаах байранд гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн Онцгой байдлын  д/ч Д.Бямбатогтох захирагчтай нэгдүгээр салаа   шалгарч сарын үндсэн цалинг 1 сар 20%-иар, гуравдугаар байранд гал түймэр унтраах 12 дугаар ангийн Онцгой байдлын д/ч Б. Балжинням захирагчтай дөрөвдүгээр салаа шалгарч 100.000 төгрөгөөр тус тус шагнагдалаа.