НҮБХХ-ийн  орон нутгийн түвшинд гамшгийн эрсдлийг бууруулах менежмент зохицуулалтын чадавхийг сайжруулах нь төслийн орон нутгийн ажилтан Р.Батмэндтэй хамтарч тус дүүргийн 4 дүгээр хорооны иргэдэд аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх танхимын болон гал унтраах дадлага сургуулийг зохион байгуулсан.

Тус сургалтыг гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшиг ослыг хохирол багатайгаар даван туулах чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэгийг суралцах зорилготойгоор иргэдэд Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтууд, гал түймрийн тухай ойлголт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан техникийн стандарт, дүрэм норм, гал түймрийн аюулаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гарсан гал түймрийн тоон баримтууд, гал түймрийн үед хүмүүсийг аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар анхан шатны ойлголтыг олгосон. Сургалтанд 43 хүн иргэд хамрагдсан.