Сургалтаар Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтууд, МУЗХТХуулийн холбогдох заалтууд, гал түймрийн тухай ойлголт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан техникийн стандарт, дүрэм норм, гал түймрийн аюулаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гарсан гал түймрийн тоон баримтууд, гал түймрийн үед хүмүүсийг аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар анхан шатны ойлголтыг олгосон. Номин моторс салбартай хамтарч гал унтраах дадлага сургуулийг хийлгэх газрыг сонгож гал түймэр гарсан гал түймрийн эх үүсвэрийг гал унтраагуур ашиглаж унтраах, түгшүүрийн дохиогоор барилга байгууламжаас авралтын зам гарцаар гарах дадлагыг холбогдох албан хаагчдаар хийлгэсэн.