Сургалтаар Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтууд, МУ-ын ЗХТХуулийн холбогдох заалтууд, гал түймрийн тухай ойлголт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан техникийн стандарт, дүрэм норм, гал түймрийн аюулаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гарсан гал түймрийн тоон баримтууд, гал түймрийн үед хүмүүсийг аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар анхан шатны ойлголтыг олгосон.

Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 11:00-13:00 цагийн хооронд  Мах импекс” ХК-ний байранд зохион байгуулж явууллаа.

Сургалтыг Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч онцгой байдлын дэд хурандаа А.Батбаяр, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн онцгой байдлын ахлах дэслэгч Г.Энхцолмон, онцгой байдлын дэслэгч Д.Алтантуяа нар зохион байгуулсан. Сургалтанд 110 ажилтан, албан хаагч нар хамрагдлаа.