Өвөрхангай аймгийн онцгой байдлын газар , Улаан загалмайн хороо, Боловсрол соёлын газартай хамтран Малчин төлөөр баяжина, төл сүүгээр боожино хүмүүнлэгийн аяныг зохион байгуулсан. Аяны хүрээнд Ерөнхий боловсролын 26 сургуулийн сурагчид нэг сурагч нэг нэмнээ нийт 5350, сүү 248 летр, хуурай сүү 57кг, Өвс 1360 боодол тэжээл 12 шуудай, лаа 1617толгой, шүдэнз 1905 толгой бээлий 426, шар, цагаан будаа 1060 кг, гурил 2404кг, давс 379кг, элсэн чихэр 590кг, ногоон цай 383 ширхэг, ургамлын тос 590 летр, угж 165 ширхэг, духны гэрэл 26 ширхэг энэхүү аяны хүрээнд цугларсан бараа материалыг хаваржилт хүндэрсэн Өвөрхангай аймгийн 9 засаг дарга нарт гардуулан өгч малчидад хүргүүлэн ажиллаж байна.