ОБГ, Боловсролын газрын НТБТ, УЦУОШАлба, ДЗМОУБ-ын сургагч багш нарын хамтарсан баг Эрдэнэмандал, Хайрхан, Эрдэнэбулган сумын 3-р багийн нийт 350 иргэнд "Өрхийн бэлэн байдал" сургалт зохион байгуулж гал түймэр, хүн мал амьтны халдварт өвчин, химийн хорт бодис, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, өрхийн бэлэн байдлын төлөвлөгөө хийх сэдвээр сургалт явуулж иргэдээр өөрсдөөр нь төлөвлөгөө хийлгэж, заавар зөвлөгөө өгч ажиллаа. Мөн тус сумдын ЕБС-ийн өсвөрийн аврагч бүлгэмийн үйл ажиллагаатай танилцаж, заавар зөвлөгөө өгч, "Говийн баавгай" газар хөдлөлтийн бэлэн байдлын сургалт зохион байгууллаа.