Архангай аймгийн Онцгой байдлын газар, орон нутгийн ДЗОУБ Архангай-1 байгууллага хамтран аймгийн төв Эрдэнэбулган сумын 1, 2, 3, 4-р сургууль болон Спортын гүнзгийрүүлсэн сургалттай нийт 5 сургуулийн Өсвөрийн аврагч бүлгэмийн 50 гишүүн сурагч, 5 нийгмийн ажилтанд сургалт зохион байгууллаа.

Тус сургалтын үр дүнд сурагчдад гал түймэр, газар хөдлөлт, хүн мал амьтны халдварт өвчин, химийн хортой бодисын аюулаас урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх мэдлэг дадлага, мэдээлэл олгох, улмаар тус сурагчдаар дамжуулан тухайн сургуулийн сурагч, багш, эцэг эхчүүдэд гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг чадвар олгох тэдэнд нөлөөлөх ажлуудыг зохион байгуулах ач холбогдолтой юм.