Мэдээ мэдээлэл

04
04 сар
2016
9X1A4215 “Говийн чоно-2016” Орхон аймагт болох дасгал сургуулилтуудад  тулгуурлан явагдана

АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал болон Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж буй “Говийн чоно-2016” гамшгийн  хор уршгийг арилгах дасгал сургууль, туршлага солилцох сургуулилтын нээлтийн ажиллагаа өнөөдөр “Шангри Ла Улаанбаатар” зочид буудалд эхэллээ.

9X1A4161     Нээлтийн ажиллагаанд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женнифер Зимдал Галт, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын хошууч Тэд Мортон, тус улсын АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын зөвлөх Скотт Аренсон нарын албаны хүмүүс оролцлоо.

9X1A4063

9X1A4053

9X1A4165     Нээлтийн ажиллагааны дараа “Говийн чоно-2016” гамшгийн  хор уршгийг арилгах дасгал сургууль, туршлага солилцох сургуулилтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

IMG_9042       Сургалт, дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газар болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай үүрэг харьяа бүхий яам, агентлаг мөн АНУ-ын Номхон Далайн команд, АНУ-ын Номхон Далайн арми болон хүмүүнлэгийн тусламжийн улс орнуудын багийн гишүүн байгууллагаас 100 гаруй хүн оролцож байна.

9X1A4320

“Говийн Чоно-2016” дасгал сургууль нь Орхон аймагт зохион байгуулах газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах дасгал сургуулилтуудад тулгуурлан явагдах юм.

Болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн үед дээрх эрх зүйн шинэ баримт бичгүүдийг бодит амьдрал дээр турших, онцгой нөхцөл байдал үүсэхэд хариу арга хэмжээ авах, орон нутгийн үйл ажиллагааны төлөвлөлт, бэлэн байдал, чадавхийг үнэлэх, салбар хоорондын харилцан ажиллагааг тодотгох, олон улсын туршлагаас харилцан суралцахад  чиглэсэн үндэсний хэмжээний чухал ач холбогдолтой дадлага сургууль болж байна.

IMG_8963     Монгол Улсын хүн амын гуравны нэг нь амьдардаг Улаанбаатар хотоос 300 км-т газар хөдлөлтийн нийт дөрвөн хагарал байдаг. Үүнд: (1) Дэрэнгийн хагарал, (2) Хустайн хагарал, (3) Бүрэнгийн хагарал, (4) Хархорингийн хагарал багтдаг. 2010 оны 1 сард Дэрэнгийн хагарал 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийг үүсгэсэн байна. Монгол оронд хамгийн сүүлд ойролцоогоор 60 орчим жилийн өмнө буюу 1957 онд хүчтэй газар хөдлөлт болсон. Улаанбаатар хот нь Монгол Улсын газар хөдлөлтийн эрсдэлтэй хоёр бүсийн уулзвар орчимд байрладаг.

9X1A4136

Мөн Орхоны голын сав газар нь өөрийн хөрсний давхаргын чулуулгийн байгалийн шинж байдал, Монгол орны газар хөдлөлтийн бүсэд оршин байдаг зэргийн улмаас газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй бүс хэмээн тооцогддог. Мөн Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр нь долоо хоног бүрийн гурав болон тав дахь өдрүүдэд тэсэлгээг хийдэг байна. Үүний улмаас Эрдэнэт хотын барилгажилт бүхий хэсэг болон ойролцоох газруудад чичирхийлэл мэдрэгддэг. Улс төр, нийгэм, эдийн засгийн томоохон төв болсон Орхон аймагт гамшиг осол тохиолдоход Монгол Улсын эдийн засаг, улс төрд ихээхэн хэмжээний хохирол авчирна.

Still0405_00000

Still0405_00001Газар хөдлөлтийн гамшгийн үед эрэн хайх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох, хор уршгийг арилгах ажиллагаа, олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах зэрэг гамшгийн дараах хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх нь чухал. Үүнд бэлэн байхын тулд Монгол Улс олон улсын туршлагаас хуваалцаж “Говийн чоно-2016” газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах  олон улсын сургалт, дадлага сургуулийг тав дахь удаагаа зохион байгуулж буй нь энэ юм.

 

IMG_9046

IMG_9066

Онцгой байдлын ерөнхий газар

2016.04.05