Тус дүүргийн ДЗМОУБ-ын Баянхошуу орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, дүүргийн Улаан Загалмайн хороотой хамтран 10 дугаар хорооны иргэдэд "Өрхийн бэлэн байдал" сэдэвт танхимын сургалтын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тус хорооны Иргэний танхимд зохион байгуулсан. Тус сургалтын үеэр иргэдэд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын тухай ойлголт, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, анхны тусламж үзүүлэх анхан шатны мэдлэгийг олгосон. Сургалтанд тус хорооны 30 иргэн хамрагдаж 30 ширхэг гарын авлага тарааж ажиллалаа.