Монгол улсын, Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын дагуу Сэлэнгэ аймагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах, аюулгүй цэгт нүүн шилжих дадлага сургуулийг 2016 оны 03 дугаар сарын 24-ны 16.00 цагт аймгийн хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулсан.

Нэг. Бэлтгэл ажлыг хангах талаар

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуультай холбогдуулан Сэлэнгэ Аймгийн Засаг даргын “ Дадлага сургууль зохион байгуулах тухай” А/ 62 дугаар захирамж гаргуулан гамшгаас хамгаалах албад, сум аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлэн үүрэг чиглэлээр хангуулсан.                                  

 “ Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага”, сургалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөөг аймгийн Засаг даргаар батлуулан гамшгаас хамгаалах албад, сум аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлэн удирдлага зохицуулалтаар хангасан .

Сумын Засаг дарга, төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагад гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэлийн дохиогоор ажиллах дадлага сургалт зохион байгуулах, үүрэг, зөвлөмжийг албан бичгээр хүргүүлж, бэлтгэл ажлыг хангуулсан.

Аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөө, гамшгаас хамгаалах албад , сургууль цэцэцрлэг, томоохон аж ахуйн нэгж зэрэг 17 байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах хэсэгт тодотгол хийсэн.

 Бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд 2016.03.22-03.23-ны өдрүүдэд Сүхбаатар сумын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд “гамшгийн аюулын тухай зарлан мэдээллээр ажиллах дадлага сургуульд хэрхэн оролцох, ажлын байр, гэр орноос аюулгүй цэгт хэрхэн шилжин байрших”, Монгол улсын Засгийн газрын 339, 340 дүгээр тогтоолын зорилго, ач холбогдлын талаар танхимын сургалтыг  төрийн захиргааны 17  байгууллагын 326 ажилтан албан хаагч онолын сургалтанд хамрагдлаа

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх, нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль зохион байгуулах, бэлэн байдлаа хангах, зарлан мэдээллийн дохиогоор ажиллах аргачлал, зөвлөмжийг аймгийн болон сум орон нутгийн Мандал, Баянгол Таны Сэлэнгэ, Миний Монгол, телевизүүдээр  сурталчилах  ажлыг аймгийн сурталчилгаа мэдээллийн алба, сумдын Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулсан.

Сэлэнгэ аймгийн бүх сумд болон Сүхбаатар сумын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүнийг томилгоожуулан хуваарилж гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах тухай зөвлөмж өгөн дадлага сургуулийн явцад хяналт тавин ажиллаа.

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дадлага сургууль зохион байгуулагдахтай холбогдуулан Онцгой байдлын цаг-2 нэвтрүүлэгийг бэлтгэн орон нутгийн Миний Монгол КаТв-ийн эфирээр цацан иргэдэд мэдээллийг түгээсэн.

Гал унтраах, аврах ангиудад Мандал, Баянгол, Сайхан суманд дадлага сургуулийг удирдаж зохион байгуулах үүрэг хүргүүлсэн.

Аймаг, сумдын зарлан мэдээлэл дамжуулах “Сирень” дохионы бэлэн байдлыг шалгасан.

Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 339, 340-р тогтоолыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд "Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцан ажиллагаа" сэдэвт команд штабын сургуулийг Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Тахарын алба хамтран зохион байгуулах удирдамж, төлөвлөгөө гарган байгууллагуудын удирдлагуудаар батлуулан цагийн байдлын бодлого төлөвлөгөөг боловсруулан хуваарь томилгоог хийн ажлын зураг босгон бэлтгэл ажлыг хангалаа.

Хоёр. Дадлага сургалт зохион байгуулсан талаар

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 2011 оны 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”, Аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн А/62 тоот захирамжийн дагуу Сэлэнгэ аймгийн бүх сумдуудад 2016 оны 3-р сарын 24-ны өдрийн 16 цагт 00 минутанд зарлан мэдээллийн дуут дохиог суурин болон хөдөлгөөнт хэлбэрээр нэгэн зэрэг дуугаргаж дадлага  сургуулийг нэгэн зэрэг эхлүүлсэн.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг бүх сумдын сирень дохио болон хөдөлгөөнт дуут дохио ашиглан хүргэж Сүхбаатар сумын төвд аймгийн МЦХ ХК-ийн дээрэээс, Онцгой байдлын газрын дээрээс суурин хэлбэрээр, мөн алслагдсан баг хорооны айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад Онцгой байдлын газарын гал унтраах үндсэн албаны автомашиныг тус тус ашиглан зарлан мэдээллийн дохиог иргэдэд хүргэсэн.         

Зарлан мэдээллийн дохиогоор Төрийн захиргааны болон аж ахуй нэгж байгууллагын ажилчид,  МСҮТ, ЕБС, цэцэрлэгийн сурагч, хүүхдүүд,иргэдийг аюулгүйн бүсэд шилжүүлэн байршуулж, үйл ажиллагаанд хяналт тавин ажилласан.

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд сэлэнгэ аймгийн 17 сум 6 тосгонд үйл ажиллагаа явуулж буй 168 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж  байгуллагын 4264 ажилтан албан хаагчид, 1853 хүүхэд 6154 иргэн, 32 тээврийн хэрэгсэл нийт 12271 иргэн хамрагдлаа.