Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд Төрийн болон Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж цаашид хамтарч ажиллах зорилгоор зохион байгуулж байгаа “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гурван сарын аян”-ны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд хорт зуршилын хэрэглээ болон үе тэнгийнхний дарамт, хүчирхийллийн хор хөнөөлийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх,  хүүхдийн тусламжийн утас болон хүүхдийн оролцооны талаарх зөв мэдээллийг сурталчилан таниулах, мансууруулах бодисын хор холбогдолыг таниулах урьдчилан сэргийлэх энэ талаарх тэдний ойлголт мэдлэгийг нь нэмэгдүүлэх зорилгоор “ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” сургалтыг 17,37,39,49,57,61,72,117 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд  энэ сарын 17-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж дууслаа.

Сургалтыг дүүргийн ГХУСАЗСЗ, ЗДТГ, прокурор, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэсүүд болон сургуулийн нийгмийн ажилтантай хамтран зохион байгуулсан юм. 

Энэхүү арга хэмжээг Үе тэнгийнхэний дээрэлхэх үзэгдлийн тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгт холбогдохын хор уршиг, Цагдаагийн албан хаагчийн нэг бүрийн тусгай хэрэгслэл, Гэмт хэрэг гэж юу вэ? Хууль зүйн үр дагавар, Стерсс тайлах аргууд, Хүнсний аюулгүй байдал, Гамшиг ослын үед анхан шатны тусламж үзүүлэх зэрэг мэдээллийг хүүхдүүдэд өгч харилцан ярилцаж, холбогдох хууль тогтоомжийг сурталчилсан арга хэмжээ боллоо.