2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, ОБГ-ын дарга хошууч Д.Наранбаатар, Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа, Японы хүүхдийг ивээх сангийн захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Х.Дэлгэрзаяа нар өвөлжилт хаваржилт хүндэрсэн Хангай, Цахир, Тариат суманд дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

            Эдгээр сумын 592 өрхөд өвс тэжээлийн, 328 өрхөд мөнгөн тусламж, эрүүл мэндийн газрын түргэн тусламжийн үйлчилгээнд 12 сая 695 мянган төгрөг, тухайн сумдын Засаг даргын Тамгын газарт мал амьтны халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор үхсэн малын сэг зэмийг устгахад зориулж  15 сая төгрөгний тусламжийг тус тус эхний ээлжинд үзүүлж байна. Нийтдээ 101 сая 537 мянган төгрөгийн тусламжийг үзүүлэх юм байна.