2016.03.02-ны өдөр төв барааны “Хангамж” захын худалдааны төвүүдийн  түрээслэгчид, ажилчин албан хаагч нарын гамшгийн үеийн бэлтгэл бэлэн байдлыг шуурхай албаны авто машины сирень дохио дуугаргаж  аюулгүй талбайд гаргаж сургалт зохион байгууллаа.  Энэ сургалтаар төв барааны захад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг контейнер, цайны газар, үсчин, гутал засвар, худалдааны төвүүдийн лангуу түрээслэгчдийн нэгдсэн судалгаа гаргаж Засгийн газрын 303 дугаар тогтоол Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг аж ахуй нэгж байгууллага,  иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагын үүргийг Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга Онцгой байдлын хурандаа Г.Чулуунбаатар танилцуулсан. Гамшгаас хамгаалах төрөөс баримтлах бодлого, удирдлага зохион байгуулалт  гэсэн сэдвээр сургалт зохион байгууллаа.Мөн Өрхийн бэлэн байдал, галын аюулгүй байдал, цаасаар аяга хийж ашиглах, нийлэг уутыг ямар зориулалтаар ашиглах орны бүтээлэг ашиглаж дамнуурга хийхийг зааж сургаж эрэн хайх авах ажиллагааны дадлага сургуулийг хийж гүйцэтгэлээ. уг сургалтанд Төв барааны захын худалдаа үйлчилгээний төвийн ажилчид, түрээслэгчид нийт 40 гаруй аж ахуй нэгж байгууллагын 869 хүн хамрагдалаа.

Мэдээг түгээх: