Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг  зохион байгуулж ажиллалаа. Тус дадлага сургуулийн талаар TV-25 дугаар суваг телевиз, www.shd.mn вэб сайт болон хэлтсийн фэйсбүүк хуудсанд мэдээллийг байршуулж иргэд, олон нийтэд хүргэсэн.