Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4 дэх заалт, Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах танхимийн сургалтыг дүүргийн төрийн болон төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад сургалт зохион байгууллаа. Сургалтанд 74 хүн хамрагдлаа. 2016.03.23