Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн тус аймаг дахь салбар хороо ард иргэддээ туслах хүмүүнлэгийн үйлсэд хамтран ажилласаар ирсэн арвин туршлагатай билээ.
    МУЗН-ээс 2015 оны хонин жилд Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхи, санаачилгатай оролцож, үнэтэй хувь нэмэр оруулсан хамт олноор Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын хамт олныг тодруулж “Хүмүүнлэгийн үйлсийг манлайлагч” өргөмжлөл гардууллаа.