Онцгой байдлын ерөнхий газраас 2016 онд дэвшүүлсэн зорилтын Гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг олон нийтэд тулгуурлан иргэд хэрэглэгчдэд  шуурхай хүргэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн“Эх орон-36” хүүхэд хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай А/125 дугаар захирамжийн  дагуу 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дүүргийн ерөнхий боловсролын 17-н сургууль дээр зохион байгуулагдсан “Эх орон-8” өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд тус хэлтсийн 19 албан хаагч оролцож, “Эх орныхоо төлөө хэзээд бэлхэн” болон бартаат зам өртөөчилсөн цэгүүд дээр ажилласан. Уг үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургуулийн 3000 гаруй хүүхэд, улаан загалмайн хорооноос 32, 580 багш ажилтан хамрагдсан.