ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуяны баталсан “Ой хээрийн гал түймэртэй тэмцэх техник, багаж хэрэгсэл, албан хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хүрээнд тус газрын Гал унтраах аврах 41 дүгээр ангийн албан хаагчдын дунд 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр түргэн цугларалт зохион байгуулж, албан хаагчдын хувийн болон аранзны бэлэн байдлыг шалган, аяны алхаагаар алхуулж Улаан уулын бэлд очин буухиа болон хөл бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж явууллаа.