ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуяны баталсан “Ой хээрийн гал түймэртэй тэмцэх техник, багаж хэрэгсэл, алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс Чингэлтэй хайрхан уулын өвөр бэлд түргэн цугларалт зохион байгуулж, албан хаагчдын хувийн болон аранзны бэлэн байдлыг шалгах, байр зүйн зураг дээр ажиллах, байршил тодорхойлох, салааны захирагч нарын офицер цүнхний бүрдэл шалгах, аяны алхаагаар аялуулах зэрэг ажиллагааг зохион байгууллаа. Мөн Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний ойн баярын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажилласан албан хаагчдын шагнал, цолыг гардууллаа.
Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн болон нийт ОБА-ны мөрдөс нэгт албан хаагчиддаа баярын мэнд хүргэж, ажлын амжилт хүсэе!!!

МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ!