“Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” Улсын Онцгой комиссын 2016 оны 01 дүгээр албан даалгаварын хүрээнд хавар, намрын хуурайшилтын улиралд ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг илрүүлэх, шуурхай мэдээлэх, унтраах зорилгоор тус дүүргийн Цагаан чулуут, Жаргалант, Бороож, Халзан, Мухар, Нарийн, Тарвагатай, Сүүж уул, Цагаан даваа, Шар хад, Ар гүнт, Ухна, Гүнт 21 дүгээр хороо Аюушийн ам, Сааль, Дүүрэн, Баянгол, Баруун салаа, Богдын даваа, Био шувуу, Баруун салаа, Нарангийн энгэр, Баруунтүрүүн, Зүүн салааны амуудын урамшуулалт морин эргүүл, байгаль хамгаалагч нарт танхимын сургалтыг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Засаг даргын Тамгын газрын  Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй  хамтарч зохион байгууллаа.