2016 оны 03 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд болсон хүчтэй цасан шуурга шуурч зам даваа хаагдаж, авто тээврийн хэрэгсэл зорчиход аюултай нөхцөл байдал үүссэн үеэр сайн дураар нэгдэж тусалж дэмжлэг үзүүлсэн “Монголын бартаат авто замын холбоо”, ‘Hummer’ клуб, “Монголын Landcruiser 70 series” клуб, “Монголын ZYW30” клубын хамт олонд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” төслөөс талархал илэрхийллээ. Дээрх клубын хамт олонд ажлын амжилт хүсч, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын мэнд хүргэе.