Монгол улсад Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 95 жилийн ой, Монгол цэргийн баярыг тохиолдуулан Архангай аймгийн цэргийн хүрээний байгууллагуудын дунд зохион байгуулсан Марш-тактикийн тэмцээнд Онцгой байдлын газар, Цагдаагийн газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 5 багийн 40 тамирчин оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорьж, 10 км замыг туулж 8 цэгт даалгавар гүйцэтгэн Онцгой байдлын газрын баг тамирчид 1,2 байранд шалгарч, 3-р байранд ШШГА-ны баг тамирчид шалгарлаа.