Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Төрийн ордон, Засгийн газрын байрууд, Төрийн захиргааны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг шалгах төлөвлөгөөт хяналт шалгалт явуулах удирдамжын дагуу Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн офицер, ахлагч, албан хаагчид болон гал унтраах салааны албан хаагч нарт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх танхимын сургалтыг 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.