Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Төрийн ордон, Засгийн газрын байрууд, Төрийн захиргааны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг шалгах төлөвлөгөөт хяналт шалгалт явуулах удирдамжын дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагч нарт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх танхимын болон Гал унтраах тактикийн сургуулийг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Гал түймэр унтраах, аврах 11, 26 дугаар ангитай зохион байгууллаа. Сургалтанд 300 гаруй ажилтан, албан хаагчид, иргэд хамрагдлаа.