Архангай аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр албан хаагчид, автомашин техникийн бэлтгэл бэлэн байдал, ой хээрийн түймрийн үед хээрийн нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвар, офицеруудын удирдах арга ажиллагааг сайжруулах, хамт олны багаар ажиллах, гар нийлэмжтэй ажиллагааг дээшлүүлэх зорилгоор “Хээрийн гаралт”-ыг  зохион байгууллаа.

Тус удирдамжит арга хэмжээний хүрээнд албан хаагчдыг “Яаралтай 2” дохиогоор ажиллуулж, аранзны үзлэг шалгалт хийж, аранзтай 2,5 км-т маршаар явган алхаж, нийт албан хаагчдын дунд “Буудлага”, мөсөн дээрх “Уран жолоодлого”, “Кирлинг”, “Олс таталт”-ын тэмцээн зохион байгууллаа.

“Буудлага”, “Уран жолоодлого”-ын тэмцээнд ЭХАС-ын дарга ахмад Ц.Дэлгэр, “Кирлинг”-ийн тэмцээнд ЭХАС-ын бүлгийн дарга ахлах дэслэгч Д.Гантулга нар шалгарлаа.