Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас нэрэмжит болгон зохион явуулсан 5 төрөлт спортын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Үндэсний бөхийн тэмцээнд Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын жолооч онцгой байдлын ахлах ахлагч Н.Баяржаргал, Холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн онцгой байдлын дэслэгч Э.Баттулга, Гал түймэр унтраах аврах 27-р ангийн аврагч гал сөнөөгч онцгой байдлын ахлагч Г.Наранхүү нар амжилттай оролцож Тэргүүн байр эзэлж өргөмжлөл, алтан медалиар, Теннисний төрөлд аврагч гал сөнөөгч онцгой байдлын дэд ахлагч А.Эрдэнэбаяр дэд байр эзэлж өргөмжлөл, мөнгөн медалиар шагнууллаа.
Гар бөмбөгийн тэмцээнд Онцгой байдлын газрын эрэгтэй баг тамирчид 3-р байр хүрэл медаль, эмэгтэй баг тамирчид 2-р байр мөнгөн медаль, Сагсан бөмбөгийн тэмцээнд Онцгой байдлын газрын эрэгтэй баг тамирчид 1-р байр алтан  медаль, эмэгтэй баг тамирчид 3-р байр хүрэл медаль хүртэж, нийт дүнгээр Онцгой байдлын газар 3 дугаар байр эзлэж амжилттай оролцлоо.


Мэдээг түгээх: