Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "Эрдэм төгс" бүрэн дунд сургуулийн 7а, 8а, 10а, 11а, ангийн сурагчид сургуульдаа "Малчидад туслах аян"-г өрнүүлэн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нөхцөл байдал хүндэрсэн хөдөөгийн малчин айл өрхүүдэд хүргүүлэхээр малын нэмнээ 4 хайрцаг, лаа, шүдэнз 1 хайрцгыг тус тус нийслэлийн онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө.