Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан “Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх тухай 339 дүгээр тогтоолын дагуу жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх 7 хоногийн Пүрэв гаргийн 16.00 цагт Монгол Улсын хэмжээнд “Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дуут дохиогоор ажиллах  дадлага сургууль зохион байгуулагддаг билээ.

Тэгвэл энэ сарын 4 дэх 7 хоног буюу 24-ний Пүрэв гаргийн 16.00 цагт Монгол Улсын хэмжээнд “Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дуут дохиогоор ажиллах  дадлага сургууль зохион байгуулагдана.

Уг дадлага сургуультай холбогдуулан тус аймгийн Цагдаагийн газар, Тахарын алба, Баянхонгор Эрчим хүч ХК, МХСүлжээ ХХК, Номундалай цогцолбор сургууль зэрэг газруудад Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх журам /Монгол Улсын Засгийн газрын 339-р тогтоол/,  Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, Галын аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, норм, стандарт зэрэг сэдвүүдээр 6 удаа, нийт 175 ажилтан албан хаагчдад сургалт зохион байгуулж болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах талаар мэдлэг ойлголтыг дээшлүүлж ажиллаа.