Аймгийн Тахарын албаны даргын 2016 оны 138 тоот хүсэлтийн дагуу “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын байрны галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр тахарын албаны 13, шүүхийн байгууллагын 20 ажилтан албан хаагчдад ажлын байрны галын аюулгүй байдлыг хангах, дуут дохиогоор ажиллах, гал унтраах ангитай хамтарсан дадлага сургуулийг зохион явууллаа.