“Каритас Монгол” олон улсын байгууллагын төлөөлөгчид 2016 оны 3 дугаар сарын 6-8-ний өдрүүдэд Увс аймагт ажиллалаа. 2015 онд дээрх байгууллага нь Онцгой байдлын газартай гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, хор уршгийг арилгах чиглэлээр хамтран ажиллаж тус аймгийн Наранбулаг сумын 25 өрхийг малжуулах төсөлд хамруулан 29.3 сая төгрөгийн өртөг бүхий 500 толгой мал, нүүдлийн малчин өрхөд зориулж 66.0 сая төгрөгийн өртөг бүхий гүний худаг 3-г гаргаж, гамшиг, гал түймрийн аюулд өртөж орон гэрээ алдсан иргэдэд зориулж 5 гэрийг аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгсөн. Энэ удаагийнхаа ажлын үеэр дээрх хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, мөн тус аймгийн Тарилан, Наранбулаг сумдын хаваржилтын нөхцөл байдалтай танилцан, нүүдэллэж яваа малчидтай уулзаж тэдний санал, бодлыг сонслоо.